Герман Улсын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ суурилуулж зах зээлд анхны хувийн хэвшлийн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хатансүйх Импэкс ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Үйлдвэрлэлээ өргөтгөх, үйлчилгээний төв нээх зориулалтаар Сүхбаатар дүүргийн 6-р хороо Бага тойруу - 35 үйлчилгээний төвийн барилга худалдан авч “Сисси” Ресторан,нэрийн барааны дэлгүүрээ нээн ажиллуулж эхэлсэн.
Консервын үйлдвэрлэлээ эхлүүлж ялтсан уутанд савласан нөөшилсөн бүтээгдэхүүнүүд Монголд анх үйлдвэрлэж эхэлсэн
Монголд анхны дэлхийн стандартад нийцсэн нохойн хоол үйлдвэрлэж Япон улс руу экспортлов
Анх удаа Калби, Хорхог, Ясны тос зэргийг Солонгос рүү экспортолсон анхдагч үйлдвэрийн нэг болсон.
Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн Герман, Солонгос, Австри улсуудад үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдээр шинэчлэн тоноглож ашиглалтад оруулснаар 3 л багтаамжтай лаазанд махан бүтээгдэхүүн(Калби), төрөл бүрийн шөл зэргийг үйлдвэрлэж эхэлсэн.
4020 м2 талбай бүхий Хиам, Консервын HASU үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулсан.
Халал аргаар бэлтгэгдсэн махыг хагас боловсруулан Иран улс руу Экспортлох ажлын эхлэлийг Монголд тавьсан.
БНСУ –ын компанитай хамтран Ясны өтгөрүүлсэн шөлний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан
Хонины ясны өтгөрүүлсэн шөлийг дотоодын зах зээлд гаргаж эхэлсэн.
Дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох МУ-ын мэргэжлийн хяналтаас олгодог “ААА” зэрэглэлийн итгэмжлэлийг авсан.
Үйлдвэрлэлдээ /НАССР/ Хүнсний үйлдвэрлэлийн аюултай цэгийн эрсдэлийг хянах тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэл ажил хийж эхэлсэн ба 400 тонн багтаамжтай хөргөлттэй агуулах, 15 машины дулаан граж зэргийг барьж хөрөнгө оруулалт хийсэн.
БНВьетнам Улсын мал, эмнэлэг хорио цээрийн албаны эрсдэлийн үнэлгээнд орж сайн үнэлгээ авч тус улсад хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүнээ экспортлох эрх авсан.
БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг авч 2016 оноос эхлэн дулааны аргаар боловсруулсан мах,махан бүтээгдэхүүн экспортолж байна.
Олон Улсын НАССР тогтолцоог хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулсан.
Олон Улсын НАССР тогтолцоог хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж Герман Улсын Tuv Rheinland компаниар дахин баталгаажуулсан.
Чех Улсын DEVRO компанийн үхрийн ширнээс гарган авсан коллагент шууд иддэг олгойтой зайдсыг Монголд анх үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд гаргасан.
Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 хэрэгжүүлж, Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулсан
Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000:2018 хэрэгжүүлж, Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулсан.