Бидний тухай:
"Хатансүйх Импэкс" ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөн шинэчилж орчин үеийн дэвшилтэд техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, нүүдэлчин Монгол түмний баялаг болсон малын махыг Европын уламжлалт технологитой хослуулан хэрэглэгчийн таалалд нийцүүлэн HASU нэрийн хиам, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Манай компани нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад технологи тогтворжуулах, захиалагчийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо хэрэгжүүлэх явцад үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх ажлуудыг хийж ирсэн. Бид бүхэн Европын томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэй урт хугацаанд хамтран ажиллаж байна.
Австрийн KAVO компаниас зөвхөн Хатансүйх Импэкс-ийн захиалга бүхий хиам зайдасны байгалийн гаралтай жор орцыг импортоор авдаг.
Чехийн Devro компаниас үхрийн ширнээс гаргаж авсан коллогент иддэг олгой бүхий хиам зайдасны бүрхэвчийг Монголд анх удаа үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.
Герман,Австри,Польш улсуудын Vemag, Laska, Mauting зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдээс орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг компанийн үйл ажиллагаанд хэрэглэж байна.
Эрхэм зорилго: Хэрэглэгчийн хүсэл ташаалд нийцсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд Монгол малын махны үнэт чанарыг гаргасан HASU брэнд бүтээгдэхүүнээрээ танигдан урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах.
HASU брендийн гол зорилго болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд химийн орц болон генийн өөрчлөлттэй нэмэлт ашиглахгүй байхад технологийн бодлогоо чиглүүлэн ажилласаар байна.
Уриа: ЭРҮҮЛ ХҮНС, ЭРҮҮЛ АМЬДРАЛ
Үйл ажиллагааны чилэл:
- Бүх төрлийн хиам,хиаман бүтээгдэхүүн
- Амталж шарсан болон утсан мах, махан бүтээгдэхүүн
- Нөөшилсөн махан /консерв/ бүтээгдэхүүн
- Боловсруулсан бэлэн хоол
- Ясны өтгөрүүлсэн шөл
- Дулааны аргаар боловсруулсан мах,махан бүтээгдэхүүн
- Амталж хатаасан мах
Түүхэн товчоо
- Герман Улсын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ суурилуулж Хиам үйлдвэрлэлээ нэмэгдүүлж зах зээлд анхны хувийн хэвшлийн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг байгуулсан.
- Үйлдвэрлэлээ өргөтгөх, үйлчилгээний төв нээх зориулалтаар Сүхбаатар дүүргийн 6-р хороо бага тойруу 35 үйлчилгээний төвийн барилга худалдан авч “Сисси” зоогийн газар, нэрийн барааны дэлгүүрээ нээн ажиллуулж эхэлсэн.
- Герман, Австри Улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн хиам, консерв үйлдвэрлэх төхөөрөмж шинээр авч консервын үйлдвэрлэлээ эхлүүлсэн.
- Консервын үйлдвэрлэлээ эхлүүлж ялтсан уутанд савласан нөөшилсөн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн.
- Монголын анхны нохойн хоол үйлдвэрлэж Япон улс руу экспортлов.
- Анх удаа Калби, Хорхог, Ясны тос зэргийг Солонгос рүү экспортолсон гэх мэт олон амжилт бүтээлтэй компани юм.
- Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн Герман, Солонгос, Австри улсуудад үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдээр шинэчлэн тоноглож ашиглалтад оруулснаар 3 л багтаамжтай лаазанд мах бүтээгдэхүүн(Калби), төрөл бүрийн шөл зэргийг үйлдвэрлэж эхэлсэн.
- 4020 м2 талбай бүхий “Хиам, Консервын HASU” үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулсан.
- Халал аргаар бэлтгэгдсэн махыг хагас боловсруулан Иран улс руу хамгийн анх манай компани экспортлох ажлыг эхлүүлсэн.
- БНСУ –ын компанитай хамтран Ясны өтгөрүүлсэн шөлний үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
- Хонины ясны өтгөрүүлсэн шөлийг дотоодын зах зээлд гаргаж эхэлсэн.
- Дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох МУ-ын мэргэжлийн хяналтаас олгодог “ААА” зэрэглэлийн итгэмжлэлийг авсан.
- Үйлдвэрлэлдээ /НАССР/ Хүнсний үйлдвэрлэлийн аюултай цэгийн эрсдэлийг хянах тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэл ажил хийж эхэлсэн ба 400 тонн багтаамжтай хөргөлттэй агуулах, 15 машины дулаан граж зэргийг барьж хөрөнгө оруулалт хийсэн.
- БНВьетнам Улсын мал, эмнэлэг хорио цээрийн албаны эрсдэлийн үнэлгээнд орж сайн үнэлгээ авч тус улсад хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүнээ экспортлох эрх авсан.
- БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг авч 2016 оноос эхлэн дулааны аргаар боловсруулсан мах экспортолж байна.
- Олон Улсын НАССР тогтолцоог хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулсан.
- Олон Улсын НАССР тогтолцоог хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж Герман Улсын Tuv Rheinland компаниар дахин баталгаажуулсан.
- Чех Улсын DEVRO компанийн үхрийн ширнээс гарган авсан коллагент олгойгоор шууд иддэг анхны зайдас үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
- Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 хэрэгжүүлж, Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулаад байна.
- Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000:2018 хэрэгжүүлж, Герман Улсын Tuv Rheinland компаниар баталгаажуулаад байна.
Хүнсний аюулгүй байдлын чанарын бодлого
Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсад болон олон улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, стандартын шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд HASU брэндийг таниулахад ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ-ыг хангаж ажиллана.
Ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг хөгжүүлж, чадавхийг нэмэгдүүлэх, ур чадвар, шинийг санаачлагч, бүтээлч хамт олныг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Стандартын дагуу үр ашигтай, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, баталгаажуулах замаар хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоог иж бүрэн хангаж ажиллана.
Удирдлагын тогтолцооны хүрээнд өөрийн гинжин хэлхээнд оролцогч талуудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах замаар мэдлэгийг олгож, хамтдаа хөгжинө.
Хүнсний Аюулгүй Байдлын Олон Улсын Стандарт:
Бид чанарыг эрхэмлэж олон улсын Хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо НАССР болон ISO22000:2018 стандартыг хэрэгжүүлэн Герман Улсын “TÜV Rheinland“ байгууллагаар баталгаажуулан жил бүр эрсдэлийн үнэлгээ баталгаажуулсан болно.
ХИАМ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Бид Европын уламжлалт технологийг үндэсний технологитой хослуулан монгол хүний таашаалд нийцсэн амт, чанартай олон нэр төрлийн чанамал, утлагат хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ экспортын зориулалтаар адууны махан бүтэн утлагат хиам, утсан махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
НӨӨШИЛСӨН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Монгол нутгийн соргог бэлчээрт идээшилж өсч үржсэн үхэр, адуу хонь, ямааны махыг шинэлэг байдлаар нь хөнгөн цагаан ялтсан уут болон лаазанд нөөшилөн хэрэглэгчийн захиалгаар савлах хэмжээ, амтыг тохируулан үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна.
“ЭРХЭМ ЗООГ” болон “HASU” брендын эдгээр бүтээгдэхүүнүүд нь ясны шөлөөр амталсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн тул зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зах зээлд эрэлт, захиалга ихтэй байдаг.
Мөн түүнчлэн Ногоотой шөл, Будаатай шөл, Бантан, Будаатай хуурга,Монгол хонины хавирга зэрэг бэлэн хоолийг нөөшилөн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж ирлээ.
ЯСНЫ ӨТГӨРҮҮЛСӨН ШӨЛНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Тус компани нь малын махыг үйлдвэрлэлийн аргаар шулж үндсэн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ ясыг боловсруулан малын ясанд агуулагдаж буй хүний биед хэрэгтэй эрдэс бодисуудыг агуулсан коллагенаар баялаг өтгөрүүлсэн шөл үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Солонгос улсад экспортлож байна . Мөн түүнчилэн ясны нунтаг гурил, яс махны зутан зэргийг үйлдвэрлэж байна.
Шагнал Өргөмжлөл
• 2002 онд олон улсын үзэсгэлэнгээс махан консервууд “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” алтан медаль
• 2002 онд “Улаанбаатар Түншлэл 2002” Олон улсын үзэсгэлэн яармагаас нөөшилсөн бүтээгдэхүүнээрээ “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” шагнал
• 2003 онд Эрхэм зоог, Ялтсан ууттай консервлосон бүтээгдэхүүнээр “Оны шилдэг бүтээгдэхүүн” алтан медаль
• 2004 онд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн дэргэдэх “SCI Mongolia” нийгэмлэг хар шөл бүтээгдэхүүнээрээ “Хүрэл зураасан код” өргөмжлөл
• 2004 онд Монгол улсын засгийн газар, МҮХАТ-ын хамтарсан шалгаруулалт “ТОП 100” аж ахуйн нэгж
• 2005 онд “Улсын чанарын аварга” хамт олон
• 2007 онд Монголын хүнсчдийн холбооны “Ард түмний хүнс” өргөмжлөл
• 2012, 2015 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспортын “AAA” зэрэглэлийн итгэмжлэл.
• 2013 онд Ерөнхий сайдын ивээл доор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаанд амжилттай оролцон Салбарын шилдгээр шалгарсан.
• 2013, 2014 онд Монгол улсын засгийн газар, МҮХАТ-ын хамтарсан шалгаруулалт “ТОП 150” аж ахуйн нэгж шагналуудаар тус тус шагнагдаж байсан.
• МХАҮТ-ын Green-Enterpruner шагналаар 2014, 2016 онуудад шагнуулав
• 2015 онд МУ-ын ЗГ, СХЗГ, МҮАҮТ-ын хамтарсан шагналыг “Үхрийн ясны өтгөрүүлсэн шөл”- Үндэсний чанарын шагнал хүртлээ
• 2017 онд Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлөөс Нийслэлийн “Хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөлийг олгосон
• 2019 онд МҮХАҮТанхим, НЗДТГ-ийн хамтран зохион байгуулсан Улаанбаатар түншлэл-2019 үзэсгэлэн яармагт амжилттай оролцон Хонины ясны шөлөөрөө “Онцлох хүнсний шинэ бүтээгдэхүүн”-ээр шалгарсан